Wednesday, January 31, 2007

Cloud

10 comments:

A.Амарсайхан said...

Энэ зургийг харсан чинь зуны борооны өмнөх чийг анхилсан гоё агаар амтагдах шиг боллоо.

A.Амарсайхан said...

У-Таанбаатар маань ийм болчихвол мөн гоё оо.

A.Амарсайхан said...

Бусад банкны захиалгаар Голомт банкийг ганхуулсан байна ш дээ.

Gansukh.N said...

Голомтын зургийг Улаанбаатар банкны дээрээс авсан. Зураг авахад эвгүй газраас авсан тул хазайсан байна лээ. Засаж болно л доо.

Gansukh.N said...

Голомтын зургийг тэгшилчихлээ

A.Амарсайхан said...

Зураг гэдэг бол ямар нэгэн хасалт тайралтгүйгээр байх ёстой шүү нөхөөр. Цахилж яваа цагаан зээрийг авсан ч зохиомж, хаана нь зай үлдээх вэ гэдгээ мэдэрсэн байх ёстой.
Яа, яа. Оюутнуудаа загнаж байгаа юм шиг загнадаг байна ш дээ.

A.Амарсайхан said...

Би ТВ сэтгүүлчээр 2-3 жил ажиллахдаа /Хөдөө орон нутагт шүү/ сум руу томилолтоор явахдаа зураглаачаа давхар хийж явлаа.
Тэгээд л план тавилт, энэ тэр гээд өвчин хөдөлдөг болчихсон. /Тавилт гэнэ шүү, секс юм яриад явчихлаа/
Гэрэл зургаар оролдох юмсан гэж мөрөөддөг шүү. Тэгж байгаад Гансүхэд шавь орно оо.
Би чинь Цацралтын шавь шүү дээ.

A.Амарсайхан said...

Ингэхэд би ер нь хэн юм бэ? Ийм сайхан уран бүтээлчийн өмнөөс цор цор гээд байдаг.
Хяргас нуур, Түргэний уулс гээд зургуудыг хараад Гансүхийгээ шүтсэн шүү.
Гэхдээ хэрэглэгч хаан учраас фэн нь оддоо шаардлага тавьж байгаа юм болов уу?
Энэ их гоё сайхан, тансаг байгалийг үзүүлж буй Гансүхдээ мэхийн ёслох багадна. Бүр сөгдөн мөргөе

A.Амарсайхан said...

Түргэний уулын предний планд нь тэр гоё ногоон хөндийг оруулсан, цаанаас нь нэг тийм тансаг мөс цасан сүмбэр цухуйж буй нь ... гайхамшигтай. Энэ зохиомжийг олно оо гэдэг...

Gansukh.N said...

Баярлалаа Баярсайханд. Бас нэг хүсэлт байна. Жишээлбэл Түргэний уулсын тухай сэтгэгдлийг Түргэний уулс дээр хийвэл үйл явдлын холбоо, үнэлгээ болх тул хүсэлт болгоныг холбогдох газар оруулна уу? Би бүх сэтгэгдлийг уншдаг. Уншигдахгүй хоцрох нэг ч сэтгэгдэл байхгүй гэдгийг амлая

Mongolian Photo