Monday, February 5, 2007

Summer in Mongolia

6 comments:

A.Амарсайхан said...

Юм бүхэн хоёр дүртэй. Бие боди нь, түүний тухай төрсөн хийсвэр сэтгэгдэл ч гэдэг юм уу.
Хэдэн адуу, түүний цаана байх ногоон дэнжийг энэ гол сэтгэлдээ ингэж буулгаж байгаа юм болов уу.
Гансүх ах тэгвэл сэтгэл зүрхэндээ голтой устай, адуутай дэнжтэй нь буулгачихаж.

Gansukh.N said...

Энэ зургийг би 800 мм-ийн дурангаар гар дээрээс авсан. Энэ ус нь гол биш нуур байгаа юм. 500 м-ээс хол байсан. Адуу нь бас эвшээж байгаа юм. Адуу эвшээх үйлс бүтдэг гэдэг. Нуурын захаар адуу яваад л, ногоон дэнжээр цагаан цэцэг дүүрэн, адуу дурандаад Жаргалтайн дэлгэр гэж дууг ийм л юм хараад зохиосон болов уу гэж бодож хэвтсэн юм даа

A.Амарсайхан said...

Хөөш би бас уртын дуунд нугасгүй ш дээ.
Жаргалтай аа ий ... гээд аялмаар санагдчихлаа.
Дотроо аялж л сууна.
Эвшээж байгааг нь нарийн ажигласангүй
Одоо буцаж ороод сайн хараад орхие

Gansukh.N said...

Уртын дууны тухай нэг сайхан архидах юм сан гэдэг пост хийе гэж бодоод л яваа юм. Сайхан архидах гэдэг нь их ууна гэсэн үг биш, Нэг сайхан сайварлан алхах морь унаад оройноос үүр цайтал согтолгүй уугаад дуулаад, үүрээр уртын дуу дуулсан шиг товор товор алхуулсаар шон дээр ирж буух юмсаан гэж боддогийм. Тэр дуу нь Зээргэнтийн шил юм уу Жаахан шарга байвал мөн сайхан аа. Ийм л дүр олон жил харагдаж байна даа. Эсвэл архидах зав гарахгүй юм. Эсвэл шөнө дунд согтчих юм.

A.Амарсайхан said...

Лхамжав гуайн дуулснаар "Жаахан шарга"-ыг сонсох агуу шүү.
Би 1987, 1988 оны үед Свердловскт байхдаа уртын дуу сонссоор байгаад нэг мэдэхэд аялдаг болчихсон байж билээ.
Хол нутагт уртын дуугаа сонсохоор Алтайн уулс минь нүдний өмнө босоод ирэх шиг, Хүйс, Шаргын их говь минь өмнө зэрэглээтээд байх шиг болдог байж

Цахирмаа said...

>gansukh.n
Нуурын захаар адуу яваад л, ногоон дэнжээр цагаан цэцэг дүүрэн, адуу дурандаад Жаргалтайн дэлгэр гэж дууг ийм л юм хараад зохиосон болов уу гэж бодож хэвтсэн юм даа

Зурагчины жаргал аа гэж...

Mongolian Photo